П.АМГАЛАНБАЯР

Бодибилдинг фитнесийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын баг 15 медаль хүртжээ. Тодруулбал, эх орноо төлөөлөн 14 тамирчин, олон улсын нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож таван алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Мөн монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Бодибилдинг фитнесийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-21-нд Мальдив улсын Маафүши аралд болсон. Уг тэмцээнийг Азийн бодибилдинг фитнесийн холбооноос 54 дэх удаа зохион байгуулж байна. Тэмцээнд 24 орны 370 гаруй тамирчин 50 ангилалд 150 медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

 Эх сурвалж:www.polit.mn