Б.ДАРЬСҮРЭН

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын энэ оны тавдугаар сарын 25-ны А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2022.07.06/ 08:30 цагт дууслаа.

Хүсэлтийг цахим системээр 30 хоногийн хугацаанд амжилттай хүлээн авчээ. Цахим системд нийт 867 аж ахуйн нэгж 105 тэрбум 401 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлэхээр хандсан. Үүнээс 571 аж ахуйн нэгж, 82 тэрбум 419 сая төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Журамд заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд 571 аж ахуйн нэгжийн 82 тэрбум 419 сая төгрөгийн зээлийн хүсэлтээс 63.9 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл байна гэж Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn