.ДОЛЖИНЖАВ

 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хоёр уран бүтээлч өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. 

Тодруулбал, нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нар өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг төрд үнэлүүлэв

Ч.Ичинхорлоо нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажиллажээ.

 

Түүнчлэн дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Мөн утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн дарга Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

 Эх сурвалж:www.polit.mn