УЕПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд www.prokuror.mn вэбсайтаар дамжуулан иргэд өргөдөл гомдлоо харъяа прокурорууд руу цахимаар илгээх боломжтой болж байгааг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа  мэдээллээ.

Тэрбээр "www.prokuror.mn сайтыг нээлттэй, ил тод, үйл ажиллагааны талаар бүх мэдээллийг авах боломжтойгоор шинэчилсэн. Тус сайт руу хаанаас ч, цагийн бүс хамаарахгүйгээр орж, чатаар дамжуулан мэдээлэл авах боломжтой" гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn Б.ДАРЬСҮРЭН