П.Амгаланбаяр

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгож, олон арван залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, ард иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд олон арван санал санаачилга гарган ажилласан, соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Лето Мюзик” ХХК-ийн захирал Б. Наранзунд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Эх сурвалж:www.polit.mn