П.Амгаланбаяр

 

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна. Ардын багш цолоор Найдангийн Ганхуяг шагнууллаа.

Н.Ганхуяг нь 1958 онд Хөвсгөл аймагт төрсөн.

  • 1976-1980 онд УБИС-ийн кино драмын ангийг Б.Мөнхдорж, Х.Хайнзан нарын удирдлаганд жүжигчин мэргэжлээр төгссөн.
  • 1985-1990 онд Беларусын Урлагийн академийг Я.А.Громовын удирдлагад найруулагчийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
  • 2001 онд СУИС-д Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
  • 1982-1985 онд УДЭТ-т жүжигчнээр,
  • 2015 оноос одоог хүртэл тус театрт Уран сайхны удирдагчаар ажиллаж байна.