Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргажээ.  Энэ талаар АН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэх тухай. УИХ –ын гишүүн Д.Ганбат нь 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан. Ардчилсан намаас 2022 оны тавдугаар сарын 11-ны өдрийн бүлэг байгуулсан намын шийдвэрийг баталгаажуулсан тогтоолоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус тус заажээ. УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрэлдсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй МАН-ын тоглоомын бүлэг мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүний савар, хумс төдийн үйл ажиллагаа явуулж буй тул энэхүү шийдвэрийг гаргалаа. Хуулийг хүн бүр биелүүлэх ёстой. Гэтэл МАН-ын 62 болон тус намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргалаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn