Б.ДАРЬСҮРЭН

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Нийт 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна.

“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм.

НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn