Авто зогсоолын төлбөрийн асуудлаар НИТХ хэлэлцэнэ

0
хуваалцах
184
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

Энэ удаагийн түгжрэлийг бууруулах ажлуудыг хэлэлцэхээр төлөвлөсний дотор Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын санал багтаж байгаа юм.

Үүнээс гадна автомашины зогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэх тухай асуудал багтсан талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр мэдээллээ. Тодруулбал, дөрвөн цагаас дээш хугацаанд машинаа зогсоолд байрлуулвал цаг тутамд 4500-аас дээш төгрөгийн төлбөртэй болгох саналыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: www.polit.mn