Г.Занданшатар:Энэ намар үнийн өсөлт улам “гаарна”

0
хуваалцах
205
үзсэн

Б.ОД

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхэм гишүүдээ, өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна.Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. АИ-92, 95 шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 буюу 1.6 дахин нэмэгдэж буй нь инфляцын суурь шалтгаан болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй. Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна. Импортоос хамааралтай манай улсын эдийн засаг ирэх 9, 10 сар болон оны эцэс гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна. Иймд УИХ-аас үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn