Б.ОД

"CLEAN UP-2" төсөлд сайн дурын ажилтан шалгаруулж авахаар болжээ.

Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байсан юм. Тухайн үед 1700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын таван байршилд гурван цагийн дотор 200 тонн хог амжилттай цэвэрлэж, цаашид төслийн баг болон ажиллахаар болсон байна. 

Өргөдлийг ирэх сарын 23-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 17-25 настай байх
  • 2022 оны наймдугаар сарын 1-30-н буюу төслийн хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх
  • Төслийн хугацаанд идэвхтэй оролцох чин хүсэлтэй байх
  • Байгаль орчны чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг бол давуу талтай.

Эх сурвалж www.polit.mn