Баяр наадмын тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

0
хуваалцах
164
үзсэн

Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр бэлтгэж байна.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд https://www.enaadam.mn/ цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn