Улаанбадрах сумын иргэд “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

0
хуваалцах
168
үзсэн

Б.НЯМСҮРЭН

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт онц ноцтой  шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Улаанбадрах сумын иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах баталгаатай эдлэх эрхийн дагуу ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Бадрах энержи” ХХК нь ураныг уусган баяжуулах аргаар үйлдвэрлэл явуулдаг. Ураныг газрын гүний  120 метрт 45 төрлийн химийн бодис шахаж, олборлодог байна.

Энэ талаар Багийн засаг дарга Д.Гантөмөр “Үндсэн хуулийн 6.1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх эрхийг зөрчиж энэ оны гуравдугаар сарын 9-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК, Баянбогд хайрхны тусгай хамгаалалттай газар нутагт хайгуулын лиценз хууль бусаар олгосон үүнийг зогсоох. Гуравдугаарт, Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож   байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ гэсэн зүйлийг хэрэгжүүлэх  шаардлага хүргүүлж байна” гэв.

 Тэд шаардлагынхаа хариуг таван хоногийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn