Т.САЙХАН

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс /06.24/ явж эхэлжээ.

Уг чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчих юм байна.

Эх сурвалж:www.polit.mn