З.БАТЦЭЦЭГ

Тува улсад М.Б Кенин-Лувсангийн нэрэмжит "Дүнгүр" бөө мөргөлийн нэгдүгээр наадам энэ сарын 20-22-нд боллоо. Алдын-Булак угсаатны соёлын цогцолборт болсон нээлтэд тус улсын бүс нутгаас 300 гаруй бөө хүрэлцэн иржээ. Ёслолын ажиллагаа Тува, ОХУ-ын Дээд бөөгийн газрын тэргүүтэй бөөгийн нийгэмлэгүүдийн жагсаалаар эхэллээ.

 

Наадам гурав хоног үргэлжилсэн бөгөөд зочид Тувагийн соёл, үндэсний хоол, уламжлалт гар урлал, амьдрал ахуйтай танилцаж, зан үйл, бөөгийн дуулалд оролцов.

 

Угсаатны цогцолборын хурлын танхимд нэрт бөө судлаач, түүхийн шинжлэх ухааны доктор, Бүгд найрамдах бөөгийн "Дөнгөр" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бөө мөргөлийн эрдэнэ "Америкийн бөө судлалын сан”-гийн М.Б.Кенин-Лувсангийн дурсгалд зориулж "Тува дахь бөө мөргөл" дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

 

Зохион байгуулагчдын зүгээс уг наадмыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь эвент аялал жуулчлалын онцлох үйл явдлын нэг болж, бүс нутгийг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Эх сурвалж: www.polit.mn