Т.САЙХАН

Ардын хувьсгалын 100,101-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч буйг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Гадаадын жуулчдын тасалбарыг захиалахдаа албан бичиг, нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/, зочид буудлын захиалгын баталгаажуулалт /ямар зочид буудалд байрлах/ гэсэн материалыг бүрдүүлж өгнө.

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn