Т.САЙХАН

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материалын үнийн өсөлт, тээврийн зардал, цалингийн асуудлаас болж Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зардал мөн дагаад өссөн бөгөөд нийт 524 төсөлд 270 тэрбум төгрөгийг нэмж төлөх шаардлага гараад байгаа талаар мэдээллээ. 

Тэрбээр "Нийт 524 төсөл, арга хэмжээнд магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирлээ. Үүнийг бид ЗГ-т танилцуулаад УИХ-д өргөн барина. Цаашлаад улсын төсөвт 270 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Мэдээж төсөв эцэслэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Зарим барилгын компаниуд тээвэр, цалингийн асуудлыг та бүхэн бодохгүй байна гэдэг. Төрд мөнгөний боломж байдаг бол бүгдийг нь шийдээд өгөхийг хичээнэ. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн. Барилгын материалын үнийн өсөлт  гэх мэт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл төрд ч, хувийн хэвшилд ч байгаа. Жишээ болгоод зарим компанийн үнийн өсөлтийн мэдээллийг хүргэе. 

  • Сант-Өндөр компани- Соёмбо цэцэрлэгт хүрээлэн барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол одоо 460 сая төгрөгөөр өссөн
  • Цагаан Бөлбөө компани-Спорт барилга 1.6 тэрбум төгрөг байсан бол одоо 554 сая төгрөгөөр өссөн
  • Булган аймгийн Бугат суманд -Соёлын төв барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол 186 сая төгрөгөөр өссөн. 

Ажил бүр харилцан адилгүй, гүйцэтгэлүүд янз бүр байгаа. Зарим нэг компаниуд үүнийг ашиглаад үнийн дүнгээ өсгөж оруулж байсныг нуугаад яах вэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn