П.АМГАЛАНБАЯР

Бишкек хотноо болж буй “U17” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг жинд 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялж амжилт үзүүлсэн юм. Харин Б.Ган-Эрдэнэ тэгшитгэлийн барилдаанд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдаал байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn