Бизнес, хууль, эрх зүйн чиглэлээр 10 мянга орчим оюутан төгслөө

0
хуваалцах
170
үзсэн

Б.ОД

Дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг 2021-2022 оны нэгдсэн хурлын үеэр танилцууллаа.  

Улсын хэмжээнд дээд боловсролын 88 байгууллага бий. Үүнээс 38 нь их, 47 нь дээд сургууль, гурав нь коллеж юм.

Эдгээрт нийт 148954 суралцагч суралцаж байна гэж системд бүртгэгдсэн байна. Оюутнуудыг суралцаж буй төвшнөөр үзвэл

  • Дипломын боловсрол 3155
  • Бакалавр 117037
  • Магистр 25300
  • Докторын боловсролын хөтөлбөрт 3432 хүн суралцаж байгаа юм.

Энэ онд 31161 хүн дээд боловсрол эзэмшин сургуулиа дүүргэж байна. Төгсөгчдийг эзэмшиж буй мэргэжлийн төрлөөр нь авч үзвэл, энэ оны төгсөгчдийн хамгийн их буюу 9794 нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн чиглэлийг сонгон суралцжээ. Харин хамгийн бага буюу 407 нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлгийн чиглэлийн мэргэжилтэн болж байна.

Эх сурвалж:www.polit.mn