Б.ОД

Улиасны унгирал хийсч байгаа нь сүүлийн өдрүүдэд иргэдийг бухимдуулж байгаа асуудал болоод байна. Унгарил нь харшил үүсгэдэг, өвчний нян тээдэг байж болзошгүй гэх ойлголт олон нийтийн дунд байдаг.  Тиймээс албаны хүнээс энэ талаар тодрууллаа.

УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат “Унгарил гарах нь байгалийн жам ёсны үзэгдэл. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас  хамаарч унгирал гарах хугацаа 7-14 хоногийн зөрүүтэй байдаг. Энэ жилийн хувьд долоо хоногийн дараа эхэлсэн. Гарах хугацаа нь 14 хоног үргэлжилнэ. Улиас модны унгарил харшил үүсгэдэггүй. Улиас мод байгалийн жамаар үр хөврөлд орж хөвөнт үрээ цацдаг. Үр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууж нийлснээр улиасны цагаан үр агаарт тархдаг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг.Бид жил бүр унгарил багасгах арга хэмжээг авдаг. Энэ онд ч мөн хэлбэржүүлж тайрах зэрэг арга хэмжээ авсан" гэв.

Эх сурвалж:www.polit.mn