Төв талбайд “Иргэдийн нэгдсэн хурал” хийхийг уриалав

0
хуваалцах
139
үзсэн

Б.Нямсүрэн

“Халуун цуст монголчууд хөдөлгөөн” , “Ээжүүдийнхолбоо”, “Тусгаар монголчуудынхаа төлөө нэгдэгсэд”, “Вакцины эсрэг монгол ээжүүд”  Үндэсний аюулгүй байдлын сан зэрэгТББ нэгдэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандаад хоёр хонож байна.

 Тэд өнөөдөр төв талбайд гарын үсэг цуглуулах, монголчуудаа нэгдэхийг уриалах  зорилготой цуглаан зохион байгуулж байна. Эмэгтэйчүүд юуны учир тус цуглаанд нэгдэн оролцож байгааг сурвалжиллаа. Тэд хүнсний аюулгүй байдал, үр хүүхэд, ач зээ нар, хойч үедээ санаа зовж, мөн улс орны тусгаар тогтнолд сэтгэл зовниж  байгаагаа ярилаа.

Э.Цэрэндолгор: Биднийг хоол, хүнсээр хордуулж байгааг зөвшөөрч болохгүй

-Бид өмнө нь мэддэггүй байсан олон зүйлээ сүүлийн үеийн үйл явдлаас   мэддэг боллоо. Хүнсээр ходоод, дотор эрхтнүүдийг хэрхэн хордуулдаг байсан тухай сүүлд мэдээлэл гарлаа. Үр хүүхэд, хойч үе нялхас минь өвдөж, өвчилж, залуу гэр бүлүүд талбай дээр ирээд мөнгө гуйгаад байдаг. Тэрэнд бид санаа зовнидог  атал шалтгааныг нь мэдчихээд дуугарахгүй таг сууж болохгүй. Шалтгааныг нь бид мэдчихлээ шүү дээ, биднийг хүнсээр хэрхэн хордуулж байгаа тухай. Монголчуудыг нэгдэж тэмцэх байх гэтэл тэгсэнгүй. Гэтэл  харин “Халуун цуст монголчууд хөдөлгөөн” ,“Ээжүүдийн холбоо”, “Тусгаар монголчуудынхаа төлөө нэгдэгсэд хөдөлгөөн”, “Вакцины эсрэг монгол ээжүүд”  Үндэсний аюулгүй байдлын сан зэрэгТББ сэрж, нэгдэж эсэргүүцлээ илэрхийлсэн цааз бичгийг төрийн өндөрлөгүүдэд өгч, монголчуудаа уриалж эхэллээ. Бид нэгдэх цаг  болсон. Цаашид ч нэгдэж, нягтарч, язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хойчийнхоо төлөө тэмцэх ёстой. Монголчуудыгаа  нэгдэхийг уриалж байна.

Б.Оюунсайхан: Язгуур эрх ашгаа хамгаалж нэгдэцгээе

-Бид “тоглоомын улс”-д амьдарч байна. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал аль эрт алдагджээ. Үүнийг яаралтай засахгүй бол бидний үр хүүхэд, ач зээ, хойч үеийг  Өвөрмонгол, Төвд, Шинжаан Уйгарын хүүхдүүдийнхтэй адил хувь заяа хүлээж байна. Үүнийг улс оронд өрнөж байгаа үйл явдлууд баталж байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахгүй бол биднийг  өөр хэн ч хамгаалахгүй. Эс тэгвэл эцэг өвгөдөөс энэ газар нутгийг бидэнд өвлүүлэхийн тулд халуун амь, бүлээн цусаа урсгасан мянга мянган эх орончдынхоо гэгээн дурсгал руу нулимсан, тэднээсээ урвасан хэрэг болно. Нэн яаралтай эвлэлдэн нэгдэж, улсынхаа удирдлагыг гартаа авахгүй бол бид газар нутагтайгаа харьд  зарагдах юм байна. Төрд байгаа МАН, АН-ынхан биднийг өрийн барьцаанд тавьж туух нь ээ. Үүнийг вакцины үеийн арга хэмжээ, түүнээс хойш өрнөж буйулс төр, эдийн засгийн үйл явц харууллаа. Монголчууд олон жижиг нам, хөдөлгөөнд хуваагдаж байхаар улсынхаа  тусгаар тогтнол,  монгол үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгдэх хэрэгтэй.

Г.Алтанцэцэг /Ээжүүдийн холбооны тэргүүн/:Үндсэн хуулиа хамгаалъя

-Дэлхийн нөхцөл байдал хүнд байна. Тэр дунд Монгол Улсын байдал хүнд байгаа. Энэ нөхцөлд  монголчууддаа  сэрэмжлүүлэхэд айл өрх бүр сонор сэрэмжтэй байгаарай. Ийм шаардлага бидний өмнө тулгарч байна. Улсын гадаад өр хэтэрлээ. Дээр нь бидний хамгийн үнэтэй зүйлийг хадгалж хамгаалдаг  Үндсэн хуульд маань өөрчлөлт оруулах нэрээр халдах гэж байна. Үндсэн хуулиа байн байн өөрчилж, гадны орнуудад ая тал засч, эрх баригчид өөрсдийн шунал хүслийг гүйцэлдүүлэхийн  төлөө өөрчлөөд байвал Монгол үгүй болно. Эцэг өвгөдөөс бидэнд олон зүйлийг сануулж үлдээсэн. Энэ өвөөс  санахад “Өглөө босч өрхөө татахдаа өмнө зүгт өмхий элэгтэн байгааг бүү март” гэж эзэн хаан маань өөрийн ганц охин Алага бэхийгээр  дамжуулан захиж үлдээсэн байдаг. Яагаад энэ үгийг өнөөдөр хэлж байна гэвэл, бидний бүх юм нэг улсаас хамааралтай болчихсон.

Эх сурвалж:www.polit.mn