Б.ОД

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд: 

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр 
  • Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны тавдугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр 
  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ. 

Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.

Эх сурвалж:www.polit.mn