Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  МАН-ын дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргав. Тэрбээр, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг олон хоног хэлэлцсэн. Ажлын хэсэг, ажлын дэд хэсэг гарч ажилласан. Үндэсний бөх, морь, сур, шагайн холбооныхон бүгдээрээ хоорондоо ярилцаж зөвшилцөлд хүрсэн. Хуулийн төслийг энэ хэвээр нь батлахад зөвшилцөлд хүрсэн байна лээ.

Баяр наадмын хууль батлагдсаны дараа Засгийн газрын болон холбоодын 10 гаруй журмыг долдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Өөрөөр хэлбэл барилдах бөх, уралдах морьд, харвах сурчид, оролцох шагайчдын дүрэм тодорхой болсон байх ёстой. Иймээс өнөөдрийн хуралдаанаар зөвхөн зарчмын зөрүүтэй асуудлаар санал солилцох горимын санал гаргаж байна гэлээ.

Гишүүдийн олон тус саналыг дэмжээгүй тул УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж байна.

Мөн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр тус хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр өнгөрсөн жилийн наадамд барилдсан бөхчүүдэд цол олгох санал гаргасныг хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn