С.Эрдэнэ: Бид дотоод маргаанаа шийдэж чадлаа, одоо эв нэгдлээ хамгаална

0
хуваалцах
258
үзсэн

Т.САЙХАН

АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  "АН хууль эрхзүйн маргаангүй боллоо.  Өөрөөр хэлбэл, бүх зүйл хуулийн дагуу шийдэгдсэн. Одоо бид Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн сөрөг хүчний байр сууринаас  олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. АН-ын бүлэг ч  идэвхтэй сөрөг хүчний түвшинд ажиллаж чадаагүй.  Эрх баригчид аливаа хямрал, асуудлыг Ардчилсан намд тохох гэж оролддог ба бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй байсаар ирсэн.  Харин  одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамгийн гол зүйл нь АН дотоод маргаанаа шийдэж чадлаа. Цаашид эв нэгдлээ хамгаалах, гол бүтцийн өөрчлөлтүүдээ хийх ажлууд руу орж байна.

Мөн өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна. Тэдэнд эрх зүйг нь нотолсон баримт бичиг, тамга тэмдэг гэж байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь Ардчилсан намд бий, үйл ажиллагаа хэвийн явж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn