С.САРУУЛ

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-д оролцох шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо. Үүний тулд eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай юм.Энэ оны ЭЕШ зургаадугаар сарын 23-26-нд улс даяар зохион байгуулагдах бөгөөд 36425 хүн бүртгүүлж, баталгаажуулсан байна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.

Эх сурвалж: www.polit.mn