Б.ДОЛЖИНЖАВ

 

Хоёр долоо хоногийн өмнөөс Хойд Солонгост COVID-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснийг дэлхий нийтэд зарласан. Тэгвэл мягмар гарагийн байдлаар  134510 хүн шинээр халдвар авсан ч  тус улсад нас баралт бүртгэгдээгүй тул халдварын тархалт буурах хандлагатай байна хэмээн эрх баригчид нь зарласан гэж Ройтерс агентлаг мэдээлэв. 

Гэвч мягмар гарагт 135 мянган тохиолдол шинээр батлагдсан нь 200 мянгаас бага хүнээс халдвар илэрсэн гурав дахь өдөр болж байгаа юм. Ингэснээр батлагдсан тохиолдлын тоо 2.9 саяд хүрч, 68 хүн нас барсан гэж “KCNA” агентлаг мэдээлэв. Тус агентлаг “Тахлаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг хэрэгжүүлснээс цөөн хоногийн дараагаас үндэсний хэмжээнд нас баралт, халдварын тоо буурч, эдгэрсэн хүмүүсийн тоо өслөө.  Мөн цар тахлын тархалтыг хяналтад авч чадснаар халдварын байдал тогтворжиж эхэллээ” гэж мэдээлсэн байна.  Гэвч олон улс энэ тоон мэдээлэлд итгэхгүй байна.

Үүнээс гадна  Хойд Солонгос шинжилгээний төхөөрөмж хүрэлцээ муугаас үүдсэн үү батлагдсан тохиолдлын тоог бус халуурах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн тоог мэдээлж байгаа учир халдварын тоог баттай гэж үзэх боломжгүй юм. Мөн вакцины хангамж муу, эрүүл мэндийн тогтолцоо сайн хөгжөөгүй, хоол хүнсний хомсдолтой нүүр тулсан тус улсад халдвар хурдацтай тархах вий гэдэгт дэлхий нийт санаа зовниж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)