Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг дуустал орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350кВт.цаг хүртэлх цахилгааны төлбөрийг төрөөс хариуцаж ирсэн. Харин энэ тогтоолын хэрэгжих хугацаа дуусгавар болж байгаа тул зургаадугаар сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn