С.САРУУЛ

Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны тав дугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр хятадын талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс №103 тоот шийдвэр гаргаж, манай талд мэдээлэл ирүүлээд байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn