ГИХГ:Визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч байна

0
хуваалцах
126
үзсэн

Б.ОД

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/ визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn/mn/ цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа юм.

Виз зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье хэмээн ГИХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn