Анх удаа хөөмийн уран бүтээлээс бүрдсэн “Пянз” гаргана

0
хуваалцах
229
үзсэн

Б.НЯМСҮРЭН

Монголд анх удаа хөөмийн уран бүтээлээс бүрдсэн пянзыг хүн театрын уран бүтээлч, Алтан гадас одонт, МУСТА хөөмийч Ж.Мэндбаяр гаргахаар болжээ. Пянзны нээлт энэ сарын 27-ны баасан гарагт “Хүн” театрт зохион байгуулах аж. Уран бүтээлчийн пянз гаргаж буй  нь зөвхөн чимэглэх урлаг бус жинхэнэ мэргэжлийн урлаг гэдгийг таниулах зорилготой. Пянз нь “Mendу”s masterpiece” нэртэйгээр гарах ба  эх бэлтгэл нь Герман улсад хийгдэжээ.

 Өнөөдөр Улсийн филорманийн  уран сайхны удирдаач Д.Түвшинсайхан, СУИС-ийн ХУС-ийн захирал хөөмийн мэргэжлийн ангийг үүсгэн байгуулагч Г.Ганцэцэг Хүн театрын ерөнхий найруулагч гавьяат жүжигчин Д.Энхгэрэл нар мэдээлэл өглөө.

Хөөмийч Ж.Мэндбаяр: “2009 онд хөөмийч мэргэжлээр МУСГЗ Одсүрэн багшийн удирдлаган дор  СУИС-ийг төгссөн. Уран бүтээлийн онцлог Монголын академик чиглэлийн уран бүтээлч, зохиолчдийн уран бүтээлийг сонгон исгэрээ хөөмийгөөр гаргасан билээ. Мөн CD,Пянзыг хослуулсан. Хөөмийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэх “Mendу”s masterpiece” пянз CD хос цомгийн нээлтэд түмэн олноо хүндэтгэн урьж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
Пянз юм уу, CD юм уу?