Б.НЯМСҮРЭН

Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Илчилье” хөдөлгөөн энэ сарын 27-28 өдрүүдэд зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Тус  төрийн бус байгууллага нь байгуулагдаад 15 жил болж байгаа юм. Төрийн албаны үйл ажиллагаанд хараат бусаар хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хүний эрх чөлөөгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь төрийн үйл ажиллагааг сайжруулах, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Үүний хүрээнд төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг тогтоох бичиг баримтад хамтарсан шалгалтыг олон нийтэд нээлттэй зохион байгуулахаар болжээ.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт “Буруу шийдвэрт хохирсон хэлмэгдсэн хүмүүс ороход нээлттэй. Сүхбаатарын талбайд шүүх, порокурор, мөрдөн байцаагч нарын хууль бус үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн үзүүлэх арга хэмжээ болно” гэлээ.

Эх сурвалж: Polit.mn