“Оройн чимэг” анхдугаар наадмын бүртгэл эхэллээ

0
хуваалцах
166
үзсэн

Ч.ЗОТОЛ

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы магтаал "Оройн чимэг" хэмээх 33 бадаг уртын дууны анхдугаар наадамд оролцогчдын мэдүүлгийг  өнөөдрөөс эхлэн Oroinchimegetugen@gmail.com цахим хаягаар  авч  эхэллээ.  Бүртгэл энэ  сарын 26-ныг хүртэл үргэлжилж,   28-31-нд Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сум, Улиастай хотноо анхдугаар наадмыг  зохион байгуулах юм. Наадам нэг бус нэлээн хэдэн зорилгыг агуулж байгаа. ЮНЕСКО-гийн  хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол ардын уртын дуу”-г баримтжуулах, олон нийтэд сурталчлан түгээх, бүс нутгийн өвийн онцлогийг дэлгэрүүлэх , Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы ай сав дахь дахин давтагдашгүй  байгаль, соёлын өвийг “Дэлхийн байгаль,соёлын  холимог өв”-өөр бүртгүүлэн баталгаажуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn