Б.Заяабал:Манай улс НӨАТ-ын бага хувь хэмжээтэй оронд тооцогддог

0
хуваалцах
124
үзсэн

Б.ОД

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-НӨАТ-ын 10 хувийг бууруулах боломжгүй юу?

-Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Үүгээр авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар хоёр хувийг буцааж олгодог.

-НӨАТ-ын сугалааг бүр зогсоож байгаа юу?

-Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр  хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулан, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар бодлогын хувьд төлөвлөж байна.

- Цаг үеийн нөхцөл байдлын улмаас татварын өрөнд орчихсон байгаа ААН-үүдэд татвараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авах уу?

-Монгол Улсад 230 орчим мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Үүнээс үйл ажиллагаа огт явуулаагүй, сүүлийн гурваас дээш жил тайлан ирүүлээгүй 60 орчим мянган компани буюу чанаргүй хуулийн этгээд бий. Эдгээр компанийг татан буулгах асуудлаар УБЕГ, Сангийн яамтай хамтран ажиллаж судалгаа хийж байна.

Эх сурвалж:www.polit.mn