Ц.Билэгтсайхан:Омикроны ВА2 хувилбар батлагдсан тохиолдлын 80 хувьд илэрч байна

0
хуваалцах
247
үзсэн

Б.ОД

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Омикрон хувилбарын давлагаа олон улсад буурч байна. Хамгийн өндөр тохиолдол илэрч байгаа 10 улсад БНСУ болон Япон, БНХАУ багтаж байна. БНСУ-д өдөрт шинээр илрэх халдварын тохиолдол 50 мянгаас илүү байгаа бол ОХУ-д өдөрт 5000 тохиолдол бүртгэгдэж байна.Олон улсад Омикрон хувилбарт коронавирусийн BA.1, BA.2, BA.3, BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд бүртгэгдсэн бөгөөд 90-ээс дээш хувьд нь BA2 хувилбар давамгайлсан байгаа.Харин манай улсад дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр ВА2 хувилбар батлагдсан тохиолдлын 80 хувьд илэрч байна.Манай өмнөд болон хойд хөрш, хамгийн өргөн харилцаатай байдаг дээрх улсуудад халдвар илэрсээр байгаа тул иргэд гадаад руу аялахдаа эрсдэлээ тооцох шаардлагатайг сануулж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn