“Зууны мэдээ” сонин 2021 онд Монгол Улсын төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт энэ зуундаа ажил үйлс амжилт бүтээлээрээ олон түмнээ манлайлж яваа хүмүүс, алдартнуудыг “Зууны хүн” булангийнхаа зочноор урьж оролцуулсан билээ.

Тэдний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров юм. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч энэ хүн бол жирийн нэг хөгжмийн зохиолч төдий биш төрийн түшээ, сайдын алба хүртэл хашиж явсан, судлаач, соён гэгээрүүлэгч нэгэн бөгөөд тэрбээр дуу хөгжмийг амьдрал, уран бүтээлийнхээ хувьд чин зорилго гэж үзэж урлаж бүтээж явсаар Монголын ард түмэн, үзэгч олноо үнэ цэнэтэй хүн гэж үнэлэгддэг болсоон.

Соёл урлагийн нэрт зүтгэлтэн түүний тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын бичиж нийтлүүлсэн “Монголын хөгжмийн урлагийн цагаан суварга Нацагийн Жанцанноров” хөрөг нийтлэлийг сонсгоё.