Бүжигчин Б.Халиун шинэ уран бүтээл дэглэжээ

0
хуваалцах
1221
үзсэн

Ч.Гантулга

Бүжигчин Б.Халиун “Угсаатан” хэмээх шинэ бүжиг дэглэжээ. Энэ бүтээл нь үндэсний өв уламжлал, монгол бүжгийн дэгийг орчин үетэй хослуулснаараа онцлог юм байна. Тэрбээр бүтээлээрээ монгол бүжгийн урлагийн хэв маяг, хөдөлгөөн бүрийн уран гоёмсогийг илэрхийлсэн ажээ. “Угсаатан” бүжиг “Youtube”-д орсноосоо хойш одоогоор хамгийн их хандалт аваад байна. Б.Халиуны хувьд холимог тулаанч Б.Баттөр буюу Ангуучтай хамтарч “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, түрүүлсэн билээ. Үүнээс гадна тэрбээр “Moon dance”  хамтлагийн гишүүн юм.

Эх сурвалж www.polit.mn