ЗУУНЫ ХҮН ПОДКАСТ-ДӨНГӨТИЙН ЦООДОЛ

0
хуваалцах
337
үзсэн

“Зууны мэдээ” сонин 2021 онд нийтлэлийн бодлогоо улам тэлж шинэ шинэ нүүр, булан нээж ажилласан. Түүний нэг нь “Зууны хүн” булан байлаа. Энэ буландаа төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёл, шинжлэх ухааны салбарт 21-р зууны эхэн үед манлайлж яваа хүмүүс, алдартнуудын тухай 12 хөрөг нийтлэлийг багтаан уншигчдынхаа хүртээл болгосон юм. Тэдний нэг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодолын тухай “Хөдөөгийн симфони буюу Дөнгөтийн Цоодол” нэр бүхий хөргийг энд подкастаар толилуулж байна. Нэрт зохиолч, дууль хэмээх төрлийн мастер гэгдэх энэ эрхмийн олон талын авьяаслаг байдал, бүтээлийг унших тусам Монголоо улам мэдэрхийн гайхамшгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын бичснээр хүргэж байгаа юм.