С.САРУУЛ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийг ногоон бүс болгох чиглэлийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тусгаарлалтын дэглэмээр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй талаар дипломат шугамаар хятадын талд тухай бүр мэдээлэл хүргүүлж ажилласны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 тоот мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж 26-27-нд шилжих шөнө Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт УБҮ-ийн зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар хятадын талаас албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn