С.САРУУЛ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, маргааш төрийн дээд цол, одон медаль хүртээхээр болжээ.  Тухайлбал, урлагт 30 орчим жилийн хөдөлмөрөө зориулж буй дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn