Баруун Казахстан гэх “Нефть хольсон дарьтай торх”

0
хуваалцах
464
үзсэн

Энэ сарын 14-нд https://tayga.info/175138  сайт дээр  нийтлэгдсэн Андрей Поздняков, Дмитрий Холявченко, Александр Баянов нарын “Западный Казахстан. Пороховая бочка с нефтью” нийтлэлийг товчлон орчуулж байна.

Өнөөдөр Баруун Казахстан Актюбинская, Атырауская (ЗХУ-ынхаар Гурьевийн), Мангистауская (хуучнаар Мангышлакын) Баруун Казахстаны  (хуучнаар Уралын) гэсэн бие даасан таван мужаас бүрддэг.  Хүн ам нь 1989 онд 2.122 сая байсан бол 2021 онд 2.942 болж өссөн. ЗХУ-ын үед  Баруун Казахстанд оросууд хүн амын 3/1-ийг эзлэж байсан бол эдүгээ хөрш Атыраускын мужид хүн амын зургаан хувь болж буйгаас ч цөөн  оросууд  энд амьдардаг болсон учраас казак хүн ам эрс өссөн гэж болно. Энэ муж нь хүн амаараа улсдаа дунджид орох Актобе (513 мянга), Атырау (291 мянга), Уральск (234 мянга), Актау (194 мянга), Жанаозен (110 мянга)  Кульсары (60 мянга) гэсэн хотуудтай.  Өнөөдөр Актобе нь  Казахстаны дөрөвдөх том хот юм.  ЗХУ-ын үед Мангышлакский мужийн хүн амын бараг тал хувь нь оросууд байсан бол одоо энэ мужийн 91, Кызылординскийн 96   Атырауск 93, Актюбинскийн 83, Баруун Казахстан мужийн  77 хувь нь казакууд болоод байна.

Баруун Казахстанд энэ улсын нефтийн гол үйлдвэрлэл орщдог. Энэ муж 2019 оны байдлаар улсынхаа эдийн засгийн 27 хувийг нефтийн  үйлдвэрлэлээс  бүрдүүлсэн байна. Ерөөс Казахстаны бүх уул уурхайн ¾ нь энэ мужид хамаарч улсынхаа нийт эдийн засгийн  45 хувийг бүрдүүлдэг. Энэ мужийн олж буй орлогыг хүн амд нь хуваавал жилийн ДНБ-ээр Итали болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд зогсдог. Энэ бол хэмжээгүй их баялаг гэсэн үг.  Энгийн үгээр энэ  мужийн жилийн орлого Узбекистан болон Беларуссын олж буйтай тэнцдэг бол   Туркменистан, Азербайджанаас  20 хувь, харин Киргиз болон Тажикистаныг нийлүүлснээс 3.5 дахин их орлого олдог  юм. Харамсалтай нь энэ их хөрөнгийг ард иргэд бус социализмын үед ЗХУ, Казакстан улсын үед “Назарбаевын клан” гэх 200 гэр бүл хүртэж ирсэн.  Энэ мужийн Актау нисэх буудал нь улсдаа томоороо гуравт ордог бөгөөд Атырау нисэх буудалтай нийлбэл жилд сая зорчигч хүлээн авдаг. Энэ бүхэн дээр  бүр социализмын үеэс цус урсган тэмцэж ирсэн арвин туршлагатай, Казахстан даяар  эсэргүүцэл эхлүүлж жагссан иргэдтэйгээ цагдаа, цэргийнхэн нь нэгдэж ямар ч эмх замбараагүй байдал гаргаагүй, эрх баригчдаас чөлөөт сонгууль явуулж төр, засгаа цоо шинээр байгуулахыг шаардаж байгааг  нэмэхээр Баруун Казахстан бол яах аргагүй эрх баригчдын хувьд “Нефть хольсон дарьтай торх” мөн.  Учир нь Ерөнхий сайд, сайд, банкны тэргүүн байж байгаад Англи, Франц,Турк зэрэг гадаад улсад зугтан гарсан өөрсдийгөө сөрөг хүчний удирдагч гээд байгаа хүмүүс бол зүгээр л “Назарбаевын клан” гэх гэмт бүлгээс хөөгдсөн хуучин гишүүд. Харин жинхэнэ сөрөг хүчин Баруун Казахстаны жагсагчдаас төрнө.

 

Г.АМАРСАНАА    

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)