COVID-19: 3119 тохиолдол PCR-аар батлагдлаа

0
хуваалцах
215
үзсэн

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 3119 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын

1725 нь нийслэлд

1394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 3214

хүндэвтэр 5579

хүнд 879

нэн хүнд 76 хүн байна.

Мөн гэрийн хяналтад 47172 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ.

Эх сурвалж: www.polit.mn