Солонгос руу Э.Сарантогос, Кувейт рүү П.Сэргэлэнг Элчингээр явуулахаар мэдүүллээ

0
хуваалцах
235
үзсэн

С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Уг зөвшилцөх саналд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д. Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эх сурвалж: www.polit.mn