С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.  Уг шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлснийг “Сошиалын сонин” буландаа онцоллоо. Тэрбээр “Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй" хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn