ОБЕГ: Алтайд болсон газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгдсэн

0
хуваалцах
308
үзсэн

С.САРУУЛ

Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрийн зайд байх Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар өчигдөр оройн 23:04 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Мэдээллийг онцгой байдлын алба 23:11 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэсэн. Түүнчлэн Алтай сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.Газар хөдөлсөн солбицол: Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”” гэв.

Эх сурвалж: www.polit.mn