-Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй

-Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэнэ, хангалттай цагаар унтаж амрах

- Дулаан байх

-Шаардлагатай тохиолдолд /38.5-дээш хэмээр халуурах /халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух

-Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр өдөрт 1 удаа 14 хоног,  С амин дэм 1000 мг-аар /12-с доош насны хүүхэд 500 мг/хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух.

 

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай

 -3-с олон хоног 38.5-с дээш халуурах

-амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох /амьсгалын тоо насанд хүрэгчдийнх 1 минутад 24-өөс дээш болох/

-уруул, хамар уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх

-Захын судасны хүчилтөрчийн үзүүлэлт 94 %-иас доош байх яаралтай  эмчид хандаарай

 

 

“Ковид-19”-ын нэгдсэн лавлах 119

УОК:1800-1105

ХӨСҮТ: 100, 8008-6829

ЭМЯ:11-323002

СЭМҮТ:1800-2000