Замын-Үүдийн боомтоор 49 чингэлэг бараа нэвтрүүлжээ

0
хуваалцах
233
үзсэн

Ч.ЗОТОЛ

Шадар сайдын ажлын албанаас  хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж байгаа талаар болон Замын-Үүдээр  ачаа тээвэрийн  нэвтрэлтийг сайжруулж, 49 чингэлэг бараа нэвтрүүлсэн хэмээн мэдэгдлээ.  Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд  Замын-Үүд боомтод ажиллаж,  газар дээр нь зарим зохицуулалтыг хийгээд иржээ.

Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч байгаа бөгөөд  49 чингэлэг т 1.000 гаруй тонн ачаа бараа багтаж байгааг  Эрээний боомтоос татан авсан байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх хүрээнд  халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж,  жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn