Т.Навчаа: Томуутай хүүхдэд бөөлжих, суулгалт их өгнө

0
хуваалцах
113
үзсэн

С.САРУУЛ

Томуу ба томуу төст өвчний шинж тэмдэг, авах арга хэмжээ, эмнэлэгт хандах хугацааны талаар  клиникийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусад бүх вирусээр /200 гаруй төрөл / үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин /ханиад шуухинаа/ гэнэ. Томуугийн үед булчингийн өвдөлт маш элбэг бөгөөд их ядардаг. Найтаах нь ханиадны үндсэн шинж бол томуугийн үед бага байдаг. Томуугийн үед хүүхдэд халууралт насанд хүрэгсдийнхээс өндөр, илүү олон хоног үргэлжилдэг.

Томуутай хүүхэд бөөлжих, суулгах нь элбэг /2-оос доош насны хүүхдэд ханиадны шинж илрээд бөөлжиж, суулгаж байвал томуу гэж сэжиглэх нь зүйтэй/

Бага насны хүүхдэд хүндрэл /уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, таталт, нас баралт/ насанд хүрэгсдийнхээс олон.

3 сар хүрээгүй хүүхэд 37.5С ба түүнээс өндөр халуурвал

Амьсгалын тоо олшрох

Амьсгалахад бэрхшээлтэй болох

Уруул, нүүр хөхрөх

Цээж хонхолзох

Цээжээр өвдөх

Сүүлийн найман цагт шээгээгүй

Унтаарах

Татах

Халууралт, ханиалга багасаж байснаа эргээд нэмэгдэх

Хэрэв дээрх шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөл эмчилгээ хийнэ.

Одоогоор бол А хүрээний томуу хүүхэд болон насанд хүрэгсдийн дунд бүртгэгдэж эхлээд байна.  Анагаах ухаанд одоогийн байдлаар ханиадны вакцин гараагүй. Томуугийн вакцин тариулбал томуугаас сэргийлэх болохоос биш ханиаднаас сэргийлэхгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

зээл
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.