С.САРУУЛ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д сураггүй болоод долоо хонож байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “ Мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна.

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна. Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийхэнтэй байнгын холбоотой байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn