Д.АРИУН

Казахстанд саатуулагдаад байсан Киргиз улсын жааз хөгжимчин Вихрам Рузахуновыг сулласан байна. Энэ талаар өнөөдөр /2022.01.10/ “Үдшийн Бишкек” мэдээлсэн бөгөөд уран бүтээлч эх орон руугаа буцаж байгаа гэдгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгааг дурджээ.

Qazaqstan телевизийн суваг  үймээнд оролцсон гадаадын иргэн мөнгөний төлөө тус улсад ирж, жагсаал цуглаанд оролцсон гэсэн утгатай бичлэг цацагдсан бөгөөд нийгмийн сүлжээний хэрэглэгчид Киргиз улсын уран бүтээлч болохыг таньж, улмаар улсынх нь иргэн, уран бүтээлчийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, мэдээлэл тарааж байгааг киргизүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, Киргиз дэх Казахстаны элчин сайдын яамны дэргэд эсэргүүцлийн жагсаал энэ сарын 9-нд болсон юм.

Жааз хөгжимчин Вихрам Рузахунов нь уран бүтээл, тоглолтын ажлаар Казахстанд олон удаа ирж байсан бөгөөд шинэ жилийн үдэш Алма-Атад ирж, жагсаалын үеэр саатуулагдсан байна гэж газета.ру мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn