С.САРУУЛ

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор энэ долоо хоногоос баярын өдрүүд дуусах хүртэл явуулын цэгээр сайжруулсан шахмал түлшийг худалдаалахаар болжээ. Байнгын цэгээс хол, өндөрлөг цэгүүдэд явуулын худалдаа хүрч үйлчлэх юм байна.

Түүнээс гадна суурин 617 цэгт сайжруулсан шахмал түлшний худалдаа хэвийн үргэлжлэх бөгөөд шахмал түлшний үнэ дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 50 хувийн хямдралтай хэвээр худалдаалагдах нь. 25 кг-ын шуудайтай сайжруулсан шахмал түлшний үндсэн үнэ 3750 төгрөгөөс 50 хувь хямдарч 1875 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn